Нууцлалын бодлого
Эха Клауд ХХК таны хувийн мэдээллийг Монгол Улсын Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хуулийн дагуу хамгаална. Энэ бодлого нь exacloud.mn, panel.exacloud.mn, drive.exacloud.mn, hosting.exacloud.mn-д хамаарна.
1. Бидний цуглуулдаг мэдээлэл
- Данс: утасны дугаар, нэр, имэйл (оруулсан бол). Google-ээр нэвтэрвэл Google дансны таних дугаар, имэйл, нэр.
- Нэвтрэлт: SMS кодыг шифрлэсэн (hash) хэлбэрээр богино хугацаанд хадгална. Нэвтрэлтийн session, IP хаяг, хөтөчийн төрлийг аюулгүй байдлын зорилгоор бүртгэнэ.
- Захиалга, төлбөр: захиалсан үйлчилгээ, дүн, огноо, QPay-ийн нэхэмжлэх ба гүйлгээний дугаар. Банкны карт, дансны мэдээллийг бид авдаггүй.
- SMS: илгээсэн утасны дугаар, зорилго (нэвтрэх код, сануулга), огноо.
- Таны агуулга: VPS, хадгалалт, вэбсайтад байршуулсан файл, өгөгдөл. Бид эдгээрийг зөвхөн таны өмнөөс хадгална.
2. Ашиглах зорилго
- Данс үүсгэх, таныг таних, нэвтрүүлэх;
- захиалга, төлбөрийг гүйцэтгэх, үйлчилгээг нээх, сунгах;
- хугацаа дуусах сануулга, үйлчилгээний мэдэгдэл илгээх;
- залилан, халдлагаас хамгаалах, алдаа засах;
- хуулиар ногдсон нягтлан бодох бүртгэл, татварын үүргээ биелүүлэх.
Бид таны мэдээллийг зар сурталчилгаанд ашиглахгүй, худалдахгүй.
3. Гуравдагч этгээд
Үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай хэмжээгээр л дараах түншүүдтэй мэдээлэл солилцоно:
- Cloudflare: сүлжээ, DNS, DDoS хамгаалалт. Хандалт бүр Cloudflare-ийн сүлжээгээр дамжина.
- QPay ба банкууд: төлбөрийн нэхэмжлэх, гүйлгээ.
- Skytel: SMS илгээх (утасны дугаар, мессеж).
- Google: зөвхөн та Google-ээр нэвтрэхийг сонговол. exacloud.mn сайт үсгийн фонтыг Google Fonts-оос ачаалдаг.
Хуулиар эрх бүхий байгууллага хуулийн дагуу шаардсан тохиолдолд мэдээлэл гаргаж өгч болно.
4. Хадгалах байршил ба хамгаалалт
- Таны өгөгдөл Монголд байрлах манай сервер дээр хадгалагдана.
- Холболт бүр шифрлэгдсэн (HTTPS). Харилцагч бүрийн сервер, данс тусгаарлагдсан.
- Нууц үг, SMS кодыг шифрлэсэн хэлбэрээр хадгална.
- Ажилтан таны агуулгад зөвхөн тусламж үзүүлэх, системийн хэвийн ажиллагааг хангах, эсвэл хуулиар шаардсан үед хандана.
5. Хадгалах хугацаа
- Дансны мэдээлэл: данс идэвхтэй байх хугацаанд.
- Таны агуулга (VPS, файл, вэбсайт): үйлчилгээний хугацаа дууссанаас хойш 17 хоногийн дараа устгана.
- Нөөц хуулбар: 7 хоног хүртэл хадгалагдаад автоматаар солигдоно.
- Төлбөрийн бүртгэл: нягтлан бодох бүртгэл, татварын хуульд заасан хугацаанд.
- SMS код: хэдэн минут. Нэвтрэлтийн session: гарах хүртэл эсвэл хугацаа нь дуусах хүртэл.
6. Cookie ба хөтчийн санах ой
- exa_cloud_sid: самбарт нэвтэрсэн байдлыг хадгалах зайлшгүй cookie.
- exa_cloud_oauth: Google-ээр нэвтрэх үед хэдэн минут хадгалагдах хамгаалалтын cookie.
- exa-theme: сайтын гэрэл, бараан горимын сонголт. Зөвхөн таны хөтөч дээр хадгалагдана.
- Самбар сонгосон захиалгын тохиргоог хөтчийн түр (session) санах ойд хадгалж, цонхоо хаахад устгана.
Бид зар сурталчилгааны болон хэрэглэгч мөшгөх cookie, аналитик ашигладаггүй.
7. Таны эрх
- Өөрийн мэдээлэлтэй танилцах, хуулбар авах;
- буруу мэдээллээ засуулах;
- дансаа хааж, мэдээллээ устгуулах (хуулиар хадгалах шаардлагатай төлбөрийн бүртгэлээс бусад);
- Google холболт зэрэг өгсөн зөвшөөрлөө цуцлах.
Хүсэлтээ [email protected] хаягаар илгээнэ үү. Бид 10 ажлын өдөрт багтаан хариу өгнө.
8. Бодлого өөрчлөгдөх
Бодлогыг шинэчилбэл энэ хуудсанд огноог нь өөрчилнө. Чухал өөрчлөлтийг сайт, самбар эсвэл SMS-ээр мэдэгдэнэ.
9. Холбоо барих
Эха Клауд ХХК · Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Ханхиллс 533-101 · [email protected]